Сургуулийн танилцуулга (товхимол)
Хөтөлбөрүүд, өдрийн хичээлийн хуваарь, дотуур байр, хоол, амьдралын дүрмийг нэг товхимолд багтаасан. 3+1 хамтын болон дөрвөн хүний өрөө сургуулийн барилга дотор, нэг, хоёр хүний болон гэр бүлийн өрөө сургуулийн яг өмнө, замын нөгөө талд байрлах Golden Tree барилгад байдаг.
Үнийн жагсаалт (USD, англи хэлээр)
Хөтөлбөр, хугацаа тус бүрийн сургалтын төлбөр, өрөөний төрлөөр дотуур байрны төлбөр, мөн SSP, виз сунгалт, барьцаа мөнгө зэрэг Кларкт газар дээр нь төлөх зардлыг нэгтгэсэн. Үнэ нь 2026.12.01 буюу түүнээс хойш бүртгүүлж, 2027.01.03 буюу түүнээс хойш хичээлээ эхлэх хүнд хамаарна.
Энд жагсаасан нь үндсэн үнэ. Хөнгөлөлт байгаа эсэх, бүртгэлийн нөхцөлийг бүртгүүлэхдээ тодруулаарай.
Явахаас өмнөх заавар
Паспортын хүчинтэй хугацаа, хоёр талын тасалбар, e-Travel бүртгэл, авч явах зүйлсээс эхлээд Кларкийн нисэх буудлаас тосож авах, эхний долоо хоногийн хуваарь хүртэл явахаасаа өмнө юуг шалгахыг дарааллаар нь бичсэн.
Ирсний дараах чиглүүлэх уулзалт
Паспорт болон SSP-ийн тухай мэдээлэл, хичээл болон багш солих журам, барилга тус бүрийн дотуур байрны дүрэм, хоол, цэвэрлэгээ, дотуур байраас гарах журам, сонголтоор үнэгүй суух оройн хичээл, төлбөр буцаах болон хойшлуулах нөхцөлийг багтаасан суралцагчийн гарын авлага юм.